Салбар компаниуд

Үйл ажиллагааны чиглэл

“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.

Баясах Стандарт ХХК

      “Баясах Стандарт” ХХК нь 2010 онд гадаад, дотоод худалдаа болон барилга байгууламж бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний зорилго: Чанартай байдал, бид бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ бичиг баримт үүсгэж, олон улсын стандартуудыг баримтлан сахилга батыг чандлан сахьдаг учраас “чанартайгаас илүү” бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх.

“Баясах Стандарт” ХХК-ний бусдаас ялгарах гол онцлог давуу талууд нь ажилдаа мэргэшсэн хамт олны хүчээр судалгаанд суурилсан бизнес  хөгжүүлэлт хийж, найдвартай, чанартай, шинэлэг байдлыг бий болгосон бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд нийлүүлдэгт оршино. 

Манай компани цаашид 2015-2018 онд Шинэ Яармаг хороололд Монгол улсын орон сууцжуулах ажлын хүрээнд бид нийт 96000 м.кв талбайтай 520 айлын өндөр зэрэглэлийн орон сууцны хорооллыг Итали архитекторын зураг төслийн дагуу 350 м.кв 30 айл синг хаус, 200-300 м.кв 80 айлын таунхаус, 80-150 м.кв талбайтай 410 айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашидын зорилго: Бид цаг ямагт шинийг сэдэж түүнийгээ судлан, бодит мэдээлэл дээр үндэслэн шинийг нэвтрүүлж салбартаа үргэлж анхдагч болохын төлөө урагш тэмүүлэн ажиллана.

Бидний уриа:

Чанартай бүтээгдэхүүнээр
ард түмнээ хангаж, салбартаа
манлайлна.

Холбоо барих:

БЗД 14-р хороо Баясах Трейд байр 306 тоот foods@bayasakh.mn 976+11-480226, 976-70002211 www.bagro.mn