Салбар компаниуд

Үйл ажиллагааны чиглэл

“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.

Блүфин ХХК

"Блүфин" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын  стандарт жишгийг Монголдоо хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны салбар болох "Bluefin The Steakhouse" ресторан нь  2013 онд албан ёсоор нээгдэж  Америк технологоор хийсэн стейк болон дээд зэрэглэлийн үйлчилгээг  үйлчлүүлэгчиддээ санал болгосноор  Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарт шинэчлэл хийж  дээд зэрэглэлийн ресторануудын нэг болж чадсан.  

  “Блүфин” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Ганбат нь тогоочийн ажлын гараагаа Америкийн Нэгдсэн Улсаас эхэлж Колорадо мужийн “Junz" суши ресторанд ахлах тогооч, Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhisa" ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд 2009 онд өөрийн Gamba's нэртэй япон болон франц хоолны ресторанаа "Seattle Washington" –д нээн ажиллуулсан. Энэ үедээ "Seattle Times" сэтгүүлийн хоол шүүмжлэгчдийн баг, мөн хэрэглэгч нарын сэтгэл ханамжийн судалгааны төвөөс өндөр үнэлгээ авч маш богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалыг хүлээн явч сонголт нь болж чадсан юм.

Бидний уриа:

Хоолыг бид урлана

Холбоо барих:

Блүфин оффис, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороо, Намянжүнгийн гудамж, Баясах Трейд компанийн байр, 314 тоот info@bluefin.mn 7000 2227 www.bluefin.mn