Салбар компаниуд

Үйл ажиллагааны чиглэл

“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.

Наран Зүг ХХК

"Наран Зүг" ХХК нь, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан  “Атрын 3 дахь аян“  газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжүүлэн хөгжүүлэх замаар хүн амыг аюулгүй, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангаж, импортын хараат байдлыг арилгах зорилготой,  тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж Хан Уул дүүргийн Түргэний голын адагт байрлах хуучнаар Дэвшил САА-н ашиглаж байсан атаржсан газарт газар тариалангийн үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн.

"Дэвшил" САА-нь 1970 оноос эхлэн тасралтгүй газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд  зах зээлийн нийгэм рүү шилжих явцад үйл ажиллагаа нь зогссон байсныг, манай компани нь сэргээн "БАГРО" хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрийн дэргэд бүрэн усалгааны систем бүхий 80  га талбайд жимс жимсгэнэ болоод хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэн өргөст хэмх, лууван зэрэг ногоонуудын тариалалтыг Польш улсын тусгай зориулалттай 1-р зэрэглэлийн сортын үрээр тарьж үйлдвэртээ тасралтгүй нийлүүлэн, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

Бидний уриа:

Чанартай бүтээгдэхүүнээр
ард түмнээ хангаж, салбартаа
манлайлна.

Холбоо барих:

БЗД 14-р хороо Баясах Трейд байр 306 тоот foods@bayasakh.mn 976+11-480226, 976-70002211 www.bagro.mn