Салбар компаниуд

Үйл ажиллагааны чиглэл

“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.“Баясах" групп нь хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 салбар компани болон үйл ажиллагаа явуулдаг.

Баясах атлас ХХК

“Баясах Атлас” ХХК нь одоогийн байдлаар Польш улсын Kubala фирмийн төрөл бүрийн барилгын засал чимэглэлийн багаж, Атлас фирмийн фасадны чулуутай будаг (чулуут шавардлага), хөөсөнцөр хавтан наах цавуу, тор наах цавуу, барилгын тор, плитаны цавуу, шатны өөрөө тэгшрэгч цемент, грунт, гипсэн хананы цавуу, барилгын бэлэн зуурмаг, гипсэн хавтангийн цавуу, плитаны чигжээс, фасадны будаг, обойны цавуу, хөөсөнцөр хавтангийн хадаас, тортой булан, плитаны булан, плитаны крест зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд борлуулж байна. 2010 оноос эхлэн фасадны чулуут шавардлага, фасадны будагны 700 гаруй төрлийн өнгө найруулан гаргах хүчин чадалтай автомат машиныг Нидерланд улсаас оруулж ирж барилгын салбарт шинэ өнгө төрхийг нэмсэн юм.

Мөн 2010 онд НҮБ -ын “Эрчим хүчний хэмнэлтийн төсөл” -тэй хамтарч дулаалгын системийн олон улсын MNS-ISO 29000 багц стандартыг боловсруулж Монгол улсын үндэсний стандартын хороогоор батлуулсан юм. Ингэснээр  Монгол улс нь хөөсөнцөр фасадны ажилд хяналт тавих албан ёсны баримт бичигтэй болсон билээ. Манай компани нь Атлас групп, Kubala фирмийн барилгын материалыг Монголд нийлүүлэхээс гадна өөрийн барилгын засварын бригадаар барилгын гадна фасад, дулаалгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, барилгын салбарт бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулж байна. 

Бидний уриа:

Чанартай бүтээгдэхүүнээр
ард түмнээ хангаж, салбартаа
манлайлна.

Холбоо барих:

Баянзүрх дүүрэг, намъяанжүгийн гудамж 14-р хороо баясах трейд-ийн байр 307 тоот construction@bayasakh.mn 70152226, 88066469, 99067211 atlas.bayasakh.mn