Баясах группийн тухай

Манай группын үйл ажиллагаатай танилцан, цахим хуудсанд маань зочилж буй таньд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Бид зах зээлийн эхэн үеэс эхлэн өөрсдийн хийж байсан ганзагын наймааг цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх замаар хүнсний худалдаа, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулсаар 23 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд биднийг цаг ямагт дэмжиж, хамтран ажилласан гадаад, дотоод түншүүд, худалдан борлуулагчид, өөрийн хамт олон, байнгын хэрэглэгчид та бүхэндээ талархал илэрхийлье.

Миний бие олон жил хоёргүй сэтгэлээр хамтран ажилласан өөрийн баг, хамт олноороо бахархдаг бөгөөд байнга шинэ бараа бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг оруулан ирж, хэрэглэгч та бүхэнд хурдан шуурхай хүргэх, иргэд маань чанартай сайн хүнс хэрэглэж, эрүүл саруул аз жаргалтай амьдраасай гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ажилладаг.

Бидний уриа:
Монгол брэнд - Дэлхийд
Эрхэм зорилго:

Ард түмний хэрэгцээг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, салбартаа үргэлж тэргүүлэгч байж, монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм

Бидний үнэт зүйлс:

Саначлагатай, чадварлаг ажилтан
Урт хугацаанд хамтран ажиллаж буй түншүүд
Өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ