Хүний нөөцийн бодлого
Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдаж, ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжийг эдлэнэ.
Та өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараа гарган ажиллах боломжтой.
Ажлын тав тухтай орчинд, таныг найрсаг хамт олон угтан авах болно.
Таны гэр бүлд нэмэр болохуйц нэмэлт боломжуудыг олгоно.
Худалдаа үйлчилгээний чиглэлд хөрвөн ажиллах боломжтой.

Баясах Группын зүгээс ажилтнуудынхаа нийгэм, ахуйн асуудлыг шийдвэрлэх, ажлыг нь үнэлж, урамшуулах зорилгоор дараах хөнгөлөлт, урамшууллыг олгодог.

  •     Ажилтнууддаа хоол, унаа, утасны төлбөр, ажиллагчдын унаа, ажиллагчдын байр, автомашин зэргийг компаниас зохих журмын дагуу олгодог. Мөн ажилласан жилийн нэмэгдэл, удирдах түвшний ажилтнуудад үр дүнгийн гэрээний дагуу хангамж олгох багцын бодлогыг хэрэгжүүлдэг. Өөрийн салбар компаниудаас хөнгөлттэй үнээр худалдаа хийх, зээл авах, үйлчилгээ авах зэрэг хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. Мөн харилцагч санхүүгийн байгууллагаас цалингийн болон бусад төрлийн зээл авах боломжийг олгодог.

  •     Жил бүр салбар компани бүр өөрийн компанийн шилдэг ажилтнуудын төлөөллийг гадаад оронд аялуулдаг уламжлалтай. Мөн төр, нийгмийн шагналуудад тодорхойлж мөнгөн шагнал урамшуулал олгодог.

  •     Ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлд онцгой анхаарч сайжруулалт хийх, засвар үйлчилгээ оруулах зэрэг ажлуудыг компаниас шийдэж өгдөг. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч эрүүл мэндийн үзлэгийг жил бүр зохион явуулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх оношилгоо шинжилгээг өгөх ажлыг зохион явуулдаг.

  •     Ажилтны ар гэрийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах орон сууцны зээл авахад нь хөнгөлөлт үзүүлэх, компанийн орон сууцаар хөнгөлтэй нөхцөлөөр хангах, нүүрс түлш жил бүр олгох зэрэг ар гэрт тусламж үзүүлнэ. Ажилтны баярт үйл явдал шинэ байр гэрт орох, хурим найр хийх, ам бүл нэмэх, мөн ажилтан эмчилгээ хийлгэх, гэр бүлд зовлон бэрхшээл тулгарсан үед мөнгөн тусламж бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр тусламж үзүүлдэг.

  •     Хамт олны таатай уур амьсгал нэгдмэл байдлыг өрнүүлэх чөлөөт цагийг үр дүнтэй хамт олноороо өнгөрүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол явуулж уламжлал болгосон. Тухайлбал: Баясах Группийн шинэ жилийн арга хэмжээ, Цасны баяр, Баясах Группын Спортын наадам, Явган аялал, Зуны зугаалга, өөрийн салбар компанийн тариалангийн талбайд мод суулгах, жимс хураах зэрэг үйл ажиллагаанд хамт олноороо хамрагдаж, тэмдэглэн өнгөрүүлдэг.

Сонгон шалгаруулах үе шат
1-р үе шат
Ажил горилогчийн анкет бөглөх
4-р үе шат
Дэлгэрэнгүй ярилцлага
2-р үе шат
Ерөнхий мэдлэгийн тест авах
5-р үе шат
Дагалдуулан ажиллуулах
3-р үе шат
Анхан шатны ярилцлага
6-р үе шат
Ажилд авах эцсийн шийдвэр гаргах
Оюутны дадлага

Эрхэм Оюутан та өөрийн мэргэжлийн дадлагын удирдамжийн дагуу манай компанид хандсан тохиолдолд ЗХНГ таны хүсэлт дадлага, томилолтын удирдамжийг шийдвэрлэн хариуг таньд өгнө.

Дадлагын оюутанд олгох хангамж, боломж:
Компани нь чадварлаг оюутнуудаар дадлага хийлгэх, улмаар сургуулиа төгссөний дараа ажлын байраар хангах зорилготойгоор оюутнуудыг сонгон шалгаруулж болно. Дадлагын ажиллах хугацаа 1 сараас дээш ажлын өдрийн 8 цагийг хангаж ажилласан тохиолдолд үүрэгт ажлаас хамааруулж ажлын байрны онцлог, компанид ач холбогдолтой ажилласан тохиолдолд цалин хөлс тооцож олгоно. Дадлагын оюутан 5 хоногоос дээш хугацаагаар ажиллах тохиолдолд, захирлын тушаалын дагуу хугацааг баталж өдрийн хоолоор хангана Дадлагын оюутан өөрийн суралцаж буй чиглэлээр диплом эрдэм шинжилгээний ажлыг явуулж болно, мөн дадлага туршлага хуримтлуулах боломжтой.
Дадлагын оюутанд тавигдах шаардлага:
Сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт Дадлагын удирдамж, дадлага ажлын төлөвлөгөө Сургалтын албанаас баталсан дүнгийн жагсаалт, оюутны голч дүн 3,0-с дээш байх /шаардлагатай үед/ Оюутны анкет
Нээлтэй ажлын байр
Ажлын байрны нэр
Зарлагдсан огноо
Дуусах огноо
1
Худалдаа зөвлөх ажилд авна
2020.01.15
2020.01.30
1
Худалдаа зөвлөх ажилд авна
2020.01.15
2020.01.30
1
Худалдаа зөвлөх ажилд авна
2020.01.15
2020.01.30